Хичээлийн төлөвлөгөө
Ээлжит
хичээлийн нэр:
ГЭРЛИЙН ӨНГӨ. СОЛОНГО ЯАЖ ҮҮСДЭГ ВЭ?
Хамрах
хүрээ: ЕБС-сургуулийн 7 дугаар анги
Хичээлийн
зорилго:
Цагаан гэрэл олон өнгөний бүрдэл гэдгийг таниулах
Хичээлийн
зорилт:
·
Цагаан гэрэл хэдэн өнгөнөөс бүтдэг
болохыг таниулах
·
Өнгийг холих,өнгөний дарааллыг зөв
тогтоох
·
Солонго хэрхэн үүсдэгийг
тайлбарлах
Хичээл заах арга
зүй:
·
Цагаан гэрэл 7 өнгөнөөс
бүтдэгийг туршилтаар бататгах
·
Туршилт судалгаанд үндэслэн
дүгнэлт гаргуулах, харилцан ярилцах
Хичээлийн
хэрэглэгдэхүүн:
·
Гурвалжин призм
·
Гүдгэр линз
·
Гэрэл үүсгэгч
·
Өнгийн шил (улаан ба цэнхэр)
Хичээлийн
явц:
Үйлийн
баримжаа
|
Багшийн үйл ажиллагаа
|
Хугацаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Сэргээн
сануулах ба
давтах
|
- Мэндлэх
- Асуулт тавих
·
Бид юмыг ямар гэрлийн
тусламжтайгаар хардаг вэ?
·
Ойсон гэрлийн тусламжтайгаар яаж
хардаг вэ?
·
Гэрэл ойх тодорхойлолтыг хэлнэ
үү?
·
Толин ойлт гэж юу вэ?
·
Сарнисан ойлт гэж юу вэ?
·
Гэрэл үүсгэгч ба гэрэл хүлээн
авагч гэж юу вэ?
|
8’
|
-Мэндлэх
-Асуултанд хариулах
·
Гэрэл үүсгэгчээс шууд ирж байгаа
гэрэл буюу ойсон гэрлийн тусламжтайгаар хардаг
·
Сарниж ойсон гэрлийн тусламжтайгаар хардаг
·
Туссан гэрэл тухайн орчиндоо
чиглэлээ өөрчлөн тархахыг ойх гэнэ.
·
Тодорхойлолт жишээг схемчлэн
гаргасан байна.
|
Мэдлэг
эзэмшүүлэх үе
|
Асуулт
дэвшүүлнэ.
·
Гэрэл үүсгэгчээс гарч байгаа
гэрлийг ямар гэрэл гэх вэ?
·
Зөв хариултыг өгнө. Td: Байгалийн ба зохиомол гэрэл үүсгэгчдээс
гарч буй гэрлийг цагаан гэрэл гэнэ.
·
Цагаан гэрэл 7 өнгөнөөс
бүтдэгийг багш туршлага хийж үзүүлнэ.
·
7 өнгийг анх хэн нээсэн, юу гэж
нэрлэснийг тайлбарлаж өгөх ба өнгийг зургаар үзүүлж, дэс дарааллыг алдахгүй
байхыг жишээ өгүүлбэрээс ойлгуулна.
Туршлага 1. задлах
Туршлага 2. нэгтгэх
Туршлага 3. Эргэлдүүлэх
·
Гурвалжин призм дотуур
гэрэл нэвтрэхдээ 7 өнгө болон салж
байгааг тайлбарлах.
|
15’
|
·
Янз бүрээр хариулна.
·
Тодорхойлолтыг дэвтэртээ бичнэ
·
Дүгнэлт гаргуулах
·
Дэвтэр дээрээ тэмдэглэж авах
Английн эрдэмтэн
Исаак Ньютон нээсэн.
7 өнгийг спектр
гэж нэрлэсэн.
1.
Улаан ------------- урд
2.
Улбар шар ------------- уулаар
3.
Шар ------------- Шагдар
4.
Ногоон ------------- ноёны
5.
Цэнхэр ------------- цэрэг
6.
Хөх ------------- хатирч
7.
Ягаан ------------- явна
·
Гэрэл гурвалжин призм дотуур
нэвтрэн гарахдаа өнгөөр задрахыг физикт гэрлийн дисперс гэж нэрлэдэг.
|
Хөгжүүлэх
үе
|
·
Солонгын тухай харилцан
ярилцана.
·
Солонгын зургийг үзүүлнэ.
·
Солонго хэрхэн үүсдэг тухай тайлбарлана.
|
10’
|
·
Зураг хараад солонгын өнгийг
уншина.
·
Дэвтэр дээрээ бичих
Солонго бол нарнаас ирж буй цагаан гэрэл 7 өнгө болон
задарсны үр дүн юм.
|
Бататгал
|
·
Самбарын тэмдэглэлийг ашиглан бататган ярилцах
·
Зураг дээр давтан ярилцах
|
5’
|
·
Харилцан ярилцаж, асуултанд хариулах
|
Гэрийн даалгавар
|
2’
|
Дэвтэртээ тэмдэглэж авах
·
Амандаа ус балгаад нар өөд харж
байгаад турги. Солонго үүсэхийг ажиглаад ир.
|
ТӨЛӨВЛӨЛТ
ХИЙСЭН: ФИЗИКИЙН БАГШ Б. ГАНБАЯР
Comments
Post a Comment